Манай цэцэрлэгийн түүх

Баянтүмэн сумын Хүүхдийн цэцэрлэг нь анх Баянтүмэн сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1962 оны 12 сарын 10-ны 08 тоот тогтоолоор Хөдөлмөр нэгдлийг өргөжүүлэх зорилгоор  Балдангийн Надмид эрхлэгчтэй 1 бүлэг 5 хүний орон тоотой байгуулагдсан.

1964 онд 2 бүлэг 50 хүүхэд 7 ажилтантай болж 1969 1989 онд АБТА Сүхийн Цэрэннадмид эрхлэгчтэй гавшгайч хамт олон ажиллаж байв.

1983 1992 онуудад тус сумын Сүү таваарын механикжсан фермийн ажиллагсдын хүүхдүүдэд зориулсан 30 хүүхэдтэй салбар бүлэг ажиллаж 330 хүүхдэд СӨБ олгогдсон.

2006 оноос АХИС ийн төслөөр хөдөөгийн багт гэр цэцэрлэг ажиллуулж байна.     2008 оноос Баянтүмэн сумын иргэдийн хүсэлтээр 2008 оны 2 сараас 3 бүлэг,

2013 оны 10 сараас одоог  хүртэл үндсэн 4 бүлэгт 18 ажилтан 113 хүүхэд, хувилбарт сургалтын гэр цэцэрлэгт 21 хүүхэд , явуулын багшийн сургалтанд 8 хүүхэд тус тус хамруулж сургалт хөгжүүлэх үйл ажиллагааны “Цагаан дэрс ” хөтөлбөр хэрэгжүүлж , “Ардын сайхан тоглоомоор Аав ээжтэйгээ наадья” уриатай  сонгодог оньсыг  туршлага болгон  ажиллаж байна.

 

Сэтгэгдэл