ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН 4-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын СӨБ-ын тухай хууль, БСШУ-ны сайдын 405-р тушаалыг үндэслэл болгон боловсруулав.
1.1. Цэцэрлэг нь Монгол Улсын “Боловсролын тухай хууль”, “СӨБ-ын тухай хууль, “Бага дунд боловсролын тухай хууль”, болон бусад хууль тогтоомж, боловсролын асуудал эрхэлсэн болон бусад холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан тушаал, шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллана.
1.2. Цэцэрлэг нь сургуулийн өмнөх насны хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохирсон мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлэх, хүмүүжлийн зөв хэвшил төлөвшүүлэх, асрах үүрэг бүхий хүмүүжил сургалтын байгууллага байна .
1.3. Цэцэрлэг нь өөрийн онцлогт тохирсон байгууллага хөгжүүлэх үзэл баримтлал, хэтийн болон үйл ажиллагааны төлөвлөгөө, бодлоготой байна.
1.4. Цэцэрлэг нь орон нутгийн боловсролын удирдах байгууллагаас гаргасан мэргэжлийн удирдамж, чиглэлийг баримтлана.
1.5. Цэцэрлэг нь хуулийн этгээд бөгөөд зохих хууль журмын дагуу хийгдсэн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдэг хэрэглэнэ.
1.6. Цэцэрлэг нь ардчилал, ил тод байдал, хамтын удирдлагын зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа зохион явуулна.
1.7. Цэцэрлэг нь байгуулагаа хөгжүүлэх үзэл баримтлал, хамтын удирдлагын зарчимд тулгуурлана.
1.8. Цэцэрлэг нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 багийн нутаг дэвсгэрт байрлана.
Хоёр. Сургуулийн өмнөх боловсролын агуулга
2.1. СӨБ эзэмшүүлэх сургалтын агуулга нь дараах зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.
2.1.1. Бие бялдрын хувьд эрүүл чийрэг өсгөж хөгжүүлэх, , ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшилтэй болгох
2.1.2. Хэл яриа, сэтгэхүйн чадвар эзэмшүүлэх, хүрээлэн байгаа орчин, юмс үзэгдлийн талаар анхны мэдэгдэхүүнтэй болгох
2.1.3. Хүүхдийн гоо зүйн мэдрэмжийг хөгжүүлэн дүрслэн зурах, урлан бүтээх, дуулах, хөгжимдөх, бүжиглэх чадвар эзэмшихэд туслах
2.1.4. Хүүхэд өөрийгөө зөв илэрхийлэх, бусдыг хүндэтгэн харилцах, ардын ёс заншлыг танин мэдэхэд нь туслах
2.1.5. Бие даасан, эвсэг нийтэч чанарыг хөгжүүлэх
2.1.6. Бага боловсрол эзэмшихэд бэлтгэж, санаа бодлоо зөв илэрхийлэх, бусдыг ойлгох, өөртөө үйлчлэх дадал чадвартай болох
2.1.7. Сурч мэдэх эрмэлзэл төлөвшүүлэх

Гурав. Цэцэрлэгийн байршил бүтэц зохион байгуулалт удирдлага
3.1. 4-р цэцэрлэг нь 4-р багийн нутаг дэвсгэр дээр байрлаж ердийн хэлбэрээр 8 цаг ажиллана.
3.2. 4 бүлэгт 2-5 хүртэлх насны хүүхдийг Бэлтгэл , Ахлах , Дунд , Бага бүлэгт хүмүүжүүлнэ.
3.3. Нийт ажиллагсадын тоо 25
3.4. Цэцэрлэгийн өөрийн удирдлагыг цэцэрлэгийн зөвлөл, мэргэжил аргазүйн удирдлагыг цэцэрлэгийн заах аргын нэгдэл хэрэгжүүлнэ..

Дөрөв. Элсэлт авах, бүртгэх, цэцэрлэгээс чөлөөлөх
4.1. Жил бүрийн 5-р сарын 20-ны өдөр шинэ элсэлтийн бүртгэлийг хийнэ. Энэ хугацаанд цэцэрлэгт явж байсан болон явах шинэ хүүхдийг бүртгэж авна.
4.2. Цэцэрлэгт хүүхдийг элсүүлэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эхийн иргэний үнэмлэхийг үндэслэн бүртгэнэ
4.3. Шинээр элсэн орох хүүхэд болон цэцэрлэгт явж байсан хүүхэд 1 сараас дээш хугацаагаар яваагүй тохиолдолд арьс өнгө, сүрьеэ, халдвартын /цагаан хорхой/ шинжилгээг дахин өгч эрүүл шинжлэгдсэн хүүхдийг хүлээн авна.
4.4. Цэцэрлэг , багш нарын тавьсан шаардлагыг биелүүлэхгүй, үүргээ биелүүлэхгүй цэцэрлэгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа эцэг эхийн хүүхдийг дахин хүлээн авахаас татгалзана.

Тав. Цэцэрлэгийн хүлээх үүрэг
5.1. Сургуулийн өмнөх Боловсролын талаархи төрийн бодлого ,хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
5.2. Хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх, сургалтын орчин дахь эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангах орчин нөхцлийг бүрдүүлнэ.
5.3. Сургалтын орчин, хүүхдийн хоол хүнс, эрүүл ахуй, ариун цэвэр, аюулгүй байдлын стандарт, багшийн ёсзүйн дүрмийг дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулана.
5.4. Цэцэрлэгийг хөгжүүлэх хөтөлбөр ,төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулана.
5.5. Цэцэрлэгийг багш ажилтанаар хангах, тэдний хөдөлмөр, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжлийг дээшлүүлэх, хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцон ажиллана.
5.6. Хүүхдэд шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, нарийн мэргэжлийн эмчийн урьдчилан үзлэгт оруулах эцэг эхтэй хамтран эрүүлжүүлэх чийрэгжүүлэх ажлыг зохион явуулна.
5.7. Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын хэрэгжилтэнд хяналт тавьж хүүхдийн мэдлэгийн түвшинг цаг тухайд нь үнэлж эцэг эхэд мэдээлнэ.
5.8. Хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдэд СӨБ эзэмшүүлэх , хувилбарт сургалт зохион байгуулах эцэг эхэд мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.

Зургаа . Багшийн хүлээх үүрэг
6.1. Багшийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахиж чанд мөрдөн ажиллана.
6.2. Холбогдох хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэрийг мөрдөх, тэдгээрийг эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчилах
6.3. Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт, сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлж , заах арга, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэх
6.4. Хүүхдийг асрах,хамгаалах, хүмүүжүүлэх, сургах цогц үйл ажиллагаагаар бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийг дэмжихэд онцгой анхаарч, авъяас сонирхлыг нээн илрүүлж хөгжүүлэх, сэтгэлийн зөв хөдлөлийг төлөвшүүлэх, хүмүүжлийн зөв дадал хэвшил олгох, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг эх асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх
6.5. Хүүхдийн эрүүл мэнд бие бялдарын хөгжлийн асуудлаар цэцэрлэгийн эмч болон эцэг эх асран хамгаалагчид шаардлагатай мэдээлэл өгөх, шийдвэр гаргах тохиолдолд тэдэнтэй заавал зөвшилцөх
6.6. Сургалтын үйл ажиллагааны эрүүл ахуй , хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах

Долоо. Эцэг эхийн хүлээх үүрэг
7.1. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамруулахын өмнө эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд заавал хамруулсан байна.
7.2. Эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалт хүмүүжил, эрүүл мэндийн талаар багш нартай байнгын холбоотой байж зөвлөгөө авах, багшийн хичээл хүмүүжлийн ажилд суух , өөрийн ажил ,мэргэжлийн онцлогийн дагуу цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож дэмжин туслах зэргээр хамтран ажиллана.
7.3. Хүүхдийг насанд хүрсэн хүн хүргэн ирж, хүлээлгэн өгч авах ба эсвэл биечлэн хүлээлгэн өгөөгүй тохиолдолд гарах асуудлыг цэцэрлэг хариуцахгүй.
7.4. Сургуулийн өмнөх боловсролын сургалтанд хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэглэлийг бүрэн бэлтгэж өгнө.
7.5. Хүүхдийг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэцэрлэгт явуулаагүй тохиолдолд гэрээнд заасан заалтыг биелүүлнэ.
7.6. Жилд нэг удаа хийгдэх бүлгийн өрөөний засвар үйлчилгээтэй холбоотой асуудлыг эцэг эхийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх, хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлнэ.
7.7. Эцэг эхчүүд хүүхдээ сонирхолын дагуу хөгжүүлэх нэмэлт сургалтанд хамруулна.
7.8. Цэцэрлэгийн эрүүл ахуйн дүрмийг баримтлан улавч өмсөж хэвшинэ.
7.9. Хичээлийн цагаар /9.00- 11.00 цаг/ багш нартай уулзахгүй байна

Найм. Эцэг эхийн эрх
8.1. Цэцэрлэгийн сургалтын орчин, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, сургалтын чанартай холбогдсон санал хүсэлт гаргах,
8.2. Хүүхдийнхээ эрүүл мэнд, өсөлт хөгжил, боловсролын асуудлаар мэдээлэл зөвлөгөө, авах
8.3. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар санал гаргах
8.4. Хүүхдийг сургах , хөгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой эцэг эхээс гаргасан хандив зардлын талаар мэдээлэл авах, хяналт тавих
8.5. Цэцэрлэгийг хөгжүүлэх үзэл баримтлал, хөтөлбөр, дүрэм журам боловсруулах, үйл ажиллагааны чиглэлийг боловсруулахад санал өгөх
8.6. Цэцэрлэгийн ажиллагсад, багш нарын хүүхэдтэй ажилласан тайланг сонсох

Ес. Багшийн эрх
9.1. Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоогоор хангуулах
9.2. Эцэг эх асран хамгаалагчид шаардлага тавих,зөвлөгөө өгөх
9.3. Хүүхдийн мэдлэг чадвар дадлыг үнэлэх, тэдний авъяас, бие сэтгэцийн хөгжилд нь тодорхойлолт өгөх
9.4. Хүүхдийн эрүүл мэнд, эрх ашгийг хохироосон эцэг эх, асран хамгаалагчийн талаар насанд хүрээгүй хүүхдээ төлөөлөн зохих байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх
9.5. Хүүхдийг хөгжүүлэх төрөл бүрийн сургалтыг зохион байгуулах
9.6. Хүүхдийн сургалтын ажил, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, хориглоход биечлэн оролцох эрх эдэлнэ

Арав . Цэцэрлэгийн эрх
10.1. Холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэнэ.
10.2. Сургалтын болон сургуулийн өмнөх боловсролын бусад үйлчилгээтэй холбогдсон асуудлаар эцэг эх , асран хамгаалагч болон зохих байгууллагад шаардлага тавьж шийдвэрлүүлнэ.
10.3. Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах ба хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоног тасалсан тохиолдолд шинээр элсэлт авна.
10.4. Сургалтын үйл ажилллагааны дэвшилтэт арга хэлбэрийг туршин, нэвтрүүлнэ.
10.5. Эцэг эхчүүд нь гэрээнд тусгагдсан үүргээ удаа дараа биелүүлээгүй тохиолдолд сануулснаас хойш 7 хоногийн дотор гэрээг цуцлах
10.6. Батлагдсан төсөвтөө багтаан ажилтануудын орон тооны асуудлыг шийдвэрлэх
10.7. Цэцэрлэгийн ажилтнуудын үйл ажиллагааг үнэлэх дүгнэх , шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл эд материалын хариуцлага хүлээлгэх
10.8. Сургалт хүмүүжлийн ажлыг зохион байгуулах арга хэлбэрийг сонгох
10.9. Цэцэрлэг нь эрүүл мэндийн боловсролын анхны мэдэгдэхүүн эзэмшүүлэх чиглэлээр нэмэлт сургалт явуулж болно.
10.10. Гадаад дотоодын байгуулага, иргэдтэй гэрээ хэлцэл байгуулан үр дүнтэй хамтран ажиллах
10.11. Эцэг эхэд хүүхдийн талаар санал гаргах, шаардлага тавих
10.12. Багш ажилтнуудыг сонгон шалгаруулалтаар ажилд авах, томилох ба багш нь багшлах эрхийн үнэмлэхтэй, туслах багш нь бага насны хүүхдийг хөгжүүлэх, хүмүүжүүлэх чиглэлээр 3 кредит цагаас доошгүй сургалтанд хамрагдсан байна.

Арван нэг. Хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны зохион байгуулалт
11.1. Цэцэрлэг нь бага насны хүүхдийг асран хамгаалах , тэдний бие бялдар, оюун ухаан,нийгэмшихүйн хөгжлийг хангах, үйл ажиллагаа зохион байгуулах, урамшуулахын зэрэгцээ эцэг эхэд нь хүүхдээ хөгжүүлж хүмүүжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
11.2. Бага насны хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаа нь тэдний нас сэтгэхүй, хөгжлийн түвшин, хэрэгцээ сонирхолд нийцсэн байна.
11.3 Туслах багш нь хүүхдийг хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулахад багшид дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана.
11.4. Сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа нь өдрийн дэглэмийн дагуу явагдана.
11.5. СӨБ олгох үйл ажиллагаандаа Монтессорийн сургалтын аргыг стандартад нийцүүлэн хэрэглэнэ.

Арван хоёр : Өдрийн дэглэм

Үйл ажиллагаа Цагийн хуваарь
1 Өглөөний цугларалт, хүлээн авалт 7.45-8.20
2 Ариун цэвэр, эрүүл ахуйн үйл ажиллагаа 7.45-8.15
3 Нийтийн цаг / Өглөөний дасгал 8.15-8.30
4 Өглөөний цай 8.30-8.55
5 Хөгжүүлэх үйл ажиллагаа 9.00-9.30
6 Сонголтын цаг 9.30-10.45
7 Бага үдийн цай 10.00-10.15
8 Зугаалга, наадам 10.45-11.40
9 Эрүүл ахуй ариун цэврийн үйл ажиллагаа 11.45-12.00
10 Үдийн хоол 12.10-12.50
11 Эрүүл ахуй ариун цэврийн үйл ажиллагаа 12.50-13.00
12 Нойрсолтонд бэлтгэх, нойрсолт 13.05-15.00
13 Чийрэгжүүлэлт, эрүүл ахуйн үйл ажиллагаа 15.05-15.20
14 Их үдийн хоол 15.25-15.50
15 Хөгжөөн баясгах ажил 15.55-16.30
16 Оройн зугаалга, таралт 16.35-17.00

Арван гурав . Байгууллагын хяналт, шинжилгээ, төлөвлөлт
13.1. Байгууллага нь гадаад дотоод орчиндоо үнэлгээ өгч, өнөөгийн байдал, цэцэрлэгийг хөгжүүлэх нөөц давуу ба сул талаа тодорхойлон “Үйл ажиллагааны төлөвлөгөө” боловсруулан ажиллана.
13.2. Байгууллагын дотоод журам, эрүүл ахуй, осол гэмтлээс хамгаалах, багшийн ажлыг үнэлэх, дүгнэх, хүүхдийн хөгжлийг үнэлэх, заах аргын нэгдэл, багш нарын зөвлөлийн дүрэм журмуудыг боловсруулан ажиллана.
13.3. Ажилтнуудтай бүтээгдэхүүн нийлүүлэх үр дүнгийн гэрээ, хариуцлагын гэрээ хийж, гэрээний биелэлтийг улирал тутам тооцож ажиллана.
13.4. Дотоодын хяналтын оновчтой тогтолцоог бий болгож ажиллана.
13.5. Өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх байгууллага болох “Цэцэрлэгийн зөвлөл”-ийг байгуулан үйл ажиллагаандаа дэмжлэг авч ажиллана.
13.6. Цэцэрлэгийн өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтанд бүртгэлээр болон газар дээр нь тоолж бүртгэх замаар хагас жил тутам хяналт тавина.
Арван дөрөв. Санхүүжилт
14.1 Цэцэрлэгийн үйл ажиллагаанд зориулагдсан төсөв цалингийн сангийн хөрөнгийг зохих ёсоор зөв зарцуулна.
14.2 Цэцэрлэгийн санхүүгийн үйл ажиллагаа нь бие даасан байна.
14.3 Цэцэрлэг нь төсвийн зарцуулалтын жил, улирлын тайлан тэнцэлд эдийн засгийн судалгаа шинжилгээ хийж, хамт олон, цэцэрлэгийн эцэг, эхийн зөвлөл, цэцэрлэгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Тайлан тэнцлийг харъяалагдах санхүүгийн байгууллагад хугацаанд нь тушааж холбогдох тооцоог хийнэ.
14.4 Цэцэрлэг нь өөрийн үйл ажиллагаанд зориулан дотоод, гадаадын хуулийн этгээд, иргэд, эцэг эх асран хамгаалагч олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтран ажиллах хэлбэрээр тодорхой хэмжээний хандив, тусламж, санхүүжилт авч болно.
14.5 Энэхүү хандив тусламж, аливаа хэлбэрийн санхүүжилт нь хүүхдийн сурч, хүмүүжих эрүүл, аюулгүй, таатай орчинг бүрдүүлэхэд чиглэсэн байна.
14.6 Энэ дүрмийн 13.4-д заасан үйл ажиллагааны санхүүжилт түүний үр дүнгийн талаарх тайлан, мэдээг ил тод нээлттэй танилцуулна.
14.7 Цэцэрлэг дээрх аливаа хэлбэрийн санхүүжилтийг авахдаа ашиг сонирхол, үзэл суртал, шашин, байгууллагыг сурталчлах, дэмжих гэх мэт ямар нэгэн явцуу ашиг сонирхолоос ангид байж, гадны нөлөөнд үл автах зарчмыг баримтална.
14.8 Цэцэрлэг нь энэ дүрмийн 13.4, 13.5-д заасан хөрөнгийг нэгтгэн төвлөрүүлэх зорилгоор Цэцэрлэгийг хөгжүүлэх сан байгуулж ажиллах бөгөөд сангийн дүрмийг тусгайлан батлаж мөрдөнө.

Арван тав. Дүрмийг боловсруулан батлах, тайлагнах
15.1 Цэцэрлэг нь өөрсдийн онцлог хэрэгцээнд тулгуурлан багш, хүүхэд, цэцэрлэг, эцэг эхийн зөвлөлөөр хэлэлцүүлэн өөрийн цэцэрлэгийн дүрмийг нэгдсэн хурлаар баталж хэрэгжүүлнэ.
15.2 Цэцэрлэгийн дүрмийг боловсруулах хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг цэцэрлэгийн багш болон бусад ажилтан, эцэг эхийн төлөөллийг оролцуулж цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар байгуулна.
15.3 Дүрмийн хэрэгжилтийг жилд 1-2 удаа тайлагнах бөгөөд цэцэрлэгийн багш, эцэг эхийн нэгдсэн хурлаар хэлэлцүүлж дүгнүүлнэ.
———- о О о ———
Дорнод аймгийн Боловсрол Соёлын газрын даргын
2016 оны 3.11 өдрийн 17 тоот тушаалын хавсралтыг
үндэслэн боловсруулж цэцэрлэгийн зөвлөлөөр
хэлэлцүүлэн баталгаажуулав.
ДОРНОД АЙМГИЙН ХЭРЛЭН СУМЫН “ IV “ ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХЭД ЭЛСҮҮЛЭХ
АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

“Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах”[2] хуулийн дагуу дараахь зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана.
1. Цэцэрлэгийн хүүхдийн элсэлтийг зохион байгуулах комиссыг эрхлэгчийн тушаалаар багш, ажилтан, эцэг, эхийн төлөөлөл[3], хорооны ажилтны бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллах, хяналт тавих
2. Хамран сургах тойргийн нийт хүүхдийн тоо, цэцэрлэгийн хүчин чадал, үндсэн болон хувилбарт сургалтад элсүүлэх дээд боломж, бүлэг тус бүрд шинээр элсүүлэх хүүхдийн тоо, эцэг эх, асран хамгаалагчдаас бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн[4] талаар нээлттэйгээр мэдээлэх, сурталчилгаа таниулга хийх
3. Сургуульд элсэхийн өмнөх насны /5 нас/ бүх хүүхдийг сургалтын аль нэг хэлбэрээр сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд бүрэн хамруулахад[5] анхаарч ажиллах
4. Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай, өнчин, амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүдийн СӨБ-д хамрагдалтын хувийг ахиулан ажиллахад анхаарах
5. Тухайн байгууллагын ажилтан ажиллагчдын хүүхдийг харьяалал харгалзахгүйгээр элсүүлэн сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх
6. Цэцэрлэгт элссэн хүүхдийг эрүүл мэндийн шинжилгээ, дархлаажуулалтад бүрэн хамруулахад анхаарах, тэдний эрүүл аюулгүй байх нөхцөлийг хангах[6]
Бүртгэлийг явуулахдаа
1. Хамран сургах тойрог болон цэцэрлэгт хамрагдаж буй хүүхэд, сургуульд элсэн суралцах хүүхдийн судалгаа, цэцэрлэгийн барилгын хүчин чадалд үндэслэн элсэлтийн бүртгэлийг 5 дугаар сарын 3 дугаар долоо хоногийн 5 дахь өдөр ажлын цагаар зохион байгуулна.
2. Өмнөх хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулахаар бүртгэж, бага бүлэгт шинээр элсэлт авна.
3. Өнөөгийн нөхцөл байдал, цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнээс үүдэлтэйгээр нэг бүлэгт 40-өөс хэтрүүлэхгүй хүүхдийг бүртгэнэ.
4. Элсэлтийн бүртгэлтэй холбоотойгоор ямар нэгэн хураамж, хандив, тусламж авахгүй .
5. Бүртгэлийн ажлыг зохион байгуулахдаа эцэг эх, асран хамгаалагч, иргэдтэй зөв боловсон харилцах, тэднийг бүртгэлийн талаарх бодитой мэдээллээр хангаж ажиллах
6. Бүртгэл хийгдэж дууссаны дараа сургуулийн өмнөх боловсролын байгууллагын захиргаа, багш, эцэг эх, асран хамгаалагчдын гурвалсан гэрээг хууль эрх зүйн хүрээнд байгуулах
7. Бүртгэлийн хуудастай байх ба бүртгэсэн он, сар, өдрийг тодорхой бичиж бүртгүүлэгчийн гарын үсгийг зуруулсан байх
8. Хүүхдийн насыг нарийвчлан гаргаж бүлэг хуваарилалтыг хийх ба багшид албан ёсоор хүлээлгэн өгөх
9. Элсэлт, бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгэл дууссанаас 3 хоногийн дотор багтаан аймгийн боловсрол, соёлын газарт хүргүүлэх буюу байгууллагын вэб хуудсанд байршуулах ажлыг зохион байгуулах

Эцэг эх, асран хамгаалагчдад
1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
2. Хүүхдээ цэцэрлэгт элссэний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах
3. Хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах
4. Цэцэрлэгийн үйл ажиллагаа, дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх
5. Хүүхдийн хувийн онцлог, хөгжлийн талаарх мэдээллийг цэцэрлэг, багшид өгөх
6. Хүүхэд сурч хүмүүжих, хөгжих сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах[7]
7. Хүүхдээ бүртгүүлэхдээ байгууллага болон бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах
8. Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гаргасан өргөдөл, гомдол нь үнэн зөв, тодорхой нэр хаягтай[8] байхын дээр бусдын нэр хүндэд халдах (гутаан доромжлох, гүтгэх гм.), буруу ташаа болон худал мэдээллээр олон нийтийг хутган үймүүлэх, зүй бус үг, үйлдэл гаргахгүй байхад анхаарах
[1] Монгол Улсын хууль Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай 8.2, 14.1.1.
[2] Монгол Улсын хууль Сургуулийн өмнөх боловсролын тухай 11.1.5.
[3] Монгол Улсын хууль Сургуулийн өмнөх боловсролын тухай 14.1.4.
[4] БШУ –ны сайдын А/266 тушаал Цэцэрлэгийн хүүхдийн нэг хичээлийн жилд эцэг эхээс бэлтгүүлэх сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгслийн жагсаалт
[5] Монгол Улсын хууль Сургуулийн өмнөх боловсролын тухай 8.3, 14.2.2.
[6] Монгол Улсын хууль Сургуулийн өмнөх боловсролын тухай 11.2.10.
[7] Монгол Улсын хууль Сургуулийн өмнөх боловсролын тухай 14.2.1, 14.2.3, 14.2.6
[8] Монгол Улсын хууль Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай 8.2, 14.1.1.

 

Сэтгэгдэл